2017-04-12
Эм зүй
 Ёс зүйн тухай ойлголт

Монголчуудийн хувьд ёс зүй буюу ёс суртахуун бол хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам бөгөөд ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг. Эдгээр нь: • Бусдыг үл хорлон буяныг үйлдэх • Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх • Yл бузарлан сэтгэлийг ариусгах • Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх юм. Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байжээ. Одоо болон ирээдүйд сайн үр дагавартай ажил үйлийг буян хэмээх бөгөөд одоо болон ирээдүйд хорлолтой бол нүгэл гэдэг. Буянтай сайн үйл нь хүний сэтгэлийг ариусгаж, зовлон зүдүүрээс салгаж, ирээдүйд дэлгэрэх сайн үйлийн эхлэл байдаг. Хүч хэрэглэх нь аюул гамшгийг дагуулж, өшөө хорсолыг өдөөдөг. Цаашлаад энэ нь урт удаан хугацааны тэмцэлд хүргэх бөгөөд үр дүнд нь их хэмжээний гарз хохирол гарч, ирээдүйд сөрөг муу үр дагавар ихтэй байдаг. Эвийг хичээх нь хүний ухаан, сайн сайханд итгэх итгэл юм. Хорон санаа, өш хонзон, шунал, худал хуурмаг нь сэтгэлийг бузарладаг. Хүний сэтгэл бузартахад хүн хүнлэг байх мөс, чанараа алдаж адгуусан шинжрүүгээ ойртдог. Иймээс сэтгэлийг бузарлах аливаа үйлээс хол байж санаа, сэтгэлээ ариусгахыг хичээх нь хүн шиг хүн болоход тустай үйл юм. Булхайдаж, шударгыг үл эрхэмлэх нь худал, хуурмагийн замд хүнийг уруу татах бөгөөд энэ нь тухайн хүний сэтгэлийг бузарлаж, хийсэн үйл нь бусдад гай хорлол болдог тул ёс суртахуунд үүнийг цээрлэдэг байна. Иймээс ч ард түмэн маань “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэж сургамжилсаар ирсэн билээ. Мэргэжлийн ёс зүйн тухай ерөнхий ойлголт Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг бөгөөд өнөө үе болон хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэж, амьдрах чадвартай байх ёстой гэж үздэг. Аливаад шүүмжлэгчийн байр сууринаас бус хэрэгжүүлэгчийн байр сууринаас хандаж, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх цогц чадамжийн төлөө ажиллах арга зүйгээ олж авах хэрэгтэй гэж гадаадын олон орнуудад үздэг бөгөөд бодит амьдралд хэрэгжүүлэх олон арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлдэг. Ёс зүйтэй байсны давуу талууд нийгэмд их байдаг. Мэргэжлийн ёс зүйг мөрдсөнөөр ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл багасахад нэмэр нөлөөтэй. Жинхэнэ мэргэшсэн мэргэжилтнүүд ажлаа ганцхан удаа сайн хийх биш үргэлж сайн хийж байдагт оршдог тул энэ сэтгэхүйг оюун ухаанд нь бат суулгаж байж нийгмээ цэвэр хөгжүүлэх нэг хүчин зүйл болгодог. “Мэргэжлийн ёс зүй гэдэгт өөрийн үйлчлүүлэгч бүрийг халамжлахын төлөө байж болох хамгийн нарийн дэг жаягийг даган мөрдөхийг хэлдэг” бөгөөд жишээ нь эмч хүн эм тариаг борлуулах сурталчилгааг шууд ба шууд бусаар хийх, гарч болох сөрөг үр дагаврыг хэлэхгүй байх, хувь хүний мэдээллийг задлах, мөн өөр эмчийн ёс зүйн алдаа гаргасныг мэдсэн боловч дуугүй өнгөрөхийг ёс зүйн жаяг зөрчсөн гэж үзээд холбогдох арга хэмжээг авдаг. Мэргэжлийн ёс зүйн жаяг хүн бүрийн тархинд бүр багаас нь бий болдог. Тухайлбал Америкийн бүх шатны сургуулиудад шалгалтын үеэр нэг хүүхэд нөгөө хүүхдээсээ будаа идэх, ном, тэмдэглэл нууцаар үзэх, эсвэл өөр хүний ажлыг нэрийг нь хэлэхгүй хуулсан бол хулгай хийж, хуурч байгаатай адилтган үзэж сургуулиас нь хөөх хүртэл шийтгэдэг. Харин манайд болон Орост түүнийг бие биедээ туслах ёстой үүрэг мэтээр ойлгодог. Эндээс ёс зүйн ойлголтын зөрүү эхэлдэг байж магадгүй. Мэргэжлийн ёс зүйн салбар бүр нийгмийн институтэд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай өөрийн гэсэн ёс суртахууны зарчим, хэм хэмжээтэй байдаг. Мэргэжлийн ёс зүй нь юу зөв, юу бурууг мэргэжилтэнд ойлгуулах, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, мэргэжлийг эрхэмлэх, тодорхой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө хяналт тавих, зохицуулах эрхийг мэргэжилд олгох замаар ёс суртахууны болон нийгмийн хэрэгцээг хангадаг. Эм зүйчийн мэргэжил өвөрмөц онцлогтой бөгөөд ур чадвартай харилцааны өндөр соёлтой байхыг шаарддаг . Одоо үед хэрэглэгчидтэй нүүр тулан уулздаг хүн бол эм олгогч буюу жор баригч юм . Тэрээр сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, мэдрэмжтэй , анхаарал хянамгай, ой тогтоолт сайтай байх зэрэг дараах шинжүүдийг агуулсан байх ёстой . Үүнд: 99 Эмийн санд хаана юу бай рлуулах талаар мерчендайзингийн өндөр мэдрэмжтэй байх ; 99 Худалдан авагчийн яриаг анхааралтай сонсон хандах ; 99Нүдний баримжаа , ой тогтоолт сайн байх ; 99Аливаа асуудалд тайван , хүлээцтэй хандах , биеэ барих чадвартай байх ; 99 Хэл ярианы өндөр боловсролтой олон талын мэдлэгтэй байх ; 99 Хэрэглэгч бүрт тохируулан харьцах , зөвл өгөө өгөх, эмийн зааврыг сайтар тайлбарлах , давтан хэрэглэгчдэд зааврыг ахин сануулах ; 99 Мэргэжлийн үг хэллэг хэрэглэхгүй энгийн үгээр илэрхийлж тайлбарлах ; Эм зүйчийн харилцааны ангилал : 1. Эм зүйч, эм зүйч /эм найруулагчийн / хоорондын харилцаа : Бие биенээ ойлгодог хүндэлдэг , алдаа дутагдлаа хэлдэг , нөхөрсөг , бүтээлч ажилсаг, нэг нэгнийхээ ажлыг орлодог байх 2. Эм зүйч эмчийн хоорондын харилцаа : Эм зүйч эмчийг эргэж хянах, бие биенээ сайн ойлгодог , ажил төрлийн сайн хамтрагч , харилцан зөвлөгч байх 3. Эм зүйч өвчтөний харилцаа : Эм зүйч нь өвчтөний дотны найдвартай туслагч байх Харилцагчаа өөртөө татах аргууд: 99Ярилцагчийн яриаг үнэхээр сонирхож байгаагаа байнга харуул 99Инээж харилц ах 99 Хувцаслалт, гадаад үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг байнга эрхэмлэх 99 Мэдлэг мэргэжил, ур чадвар, зөв хандлыг хослуулан хэрэглэх Ер нь хүн мэргэжлээ төгс эзэмшин , олон талын мэдлэг боловсролтой өөрийгөө тасралтгүй хөгжүүлээд зогсохгүй , эмнэлгийн нөхцөлд биеэ зөв авч явах , зохистой хувцаслах нь үйлчлүүлэгч , мэргэжил нэгт нөхдийн хүндэтгэлийг хүлээдэг . Хандлага гэдэг нь аливаа юманд болон хүмүүст хандахад илэрч буй сэтгэлийн дотоод илэрхийлэл бөгөөд энэ нь нүдний харц , хөдлөл, үг, яриагаар дамжин илэрдэг . Үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай үйлч илгээ үзүүлж чаддаггүйн гол шалтгааныг тодорхойлсон байдлаас үзэхэд 50 гаруй хувийг харилцаа хандлага муутай сөрөг хандлага эзэлж байх бөгөөд бусад нь мэдлэг дутмаг ажилласнаас үүдэлтэй байдаг . Хэрвээ бидний бодол , сэтгэл эерэг бол аливаа юманд эерэгээр л хандана , Эерэгээр хандах аваас харилцааг сайн тогтоож чаддаг. Харилцааг сайн тогтоож чадваас сэтгэлд хүртэл үйлчилж чадна гэсэн үг. “Эм зүйчдийн ёс зүйн жишиг кодекс” Эм зүйчдийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий зарчим нь эмнэлгийн мэргэжилтэн, хамтран ажиллагсад, өвчтөнтэй харилцахад баримтлах хэм хэмжээг тогтооно. 1. Эм зүйч нь юуны өмнө өвчтнийг хүндэтгэн үзэж, тэдний аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Тэд практикийн эмч нар шиг өөрийн авъяас чадварыг дайчлан өвчтөнд хандах ёстой. 2. Эм зүйч нар эмчилгээнд төдийлөн ашиггүй, стандартын шаардлага хангаагүй, чанар муутай эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах, түгээх, дэмжихээс түтгэлзвэл зохино. 3. Эм зүйч нь тасралтгүй сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллах ёстой. Тэрээр мэргэжлийн үзэл бодолтой байхын тулд хангалттай мэдлэг, боловсролтой байж түүнийгээ хэрэглэж чаддаг байх ёстой. 4. Эм зүйч нь ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрдөг, мэргэжлийн алдар, нэр хүндийг хамгаалах, хуулийг дээдлэн хүндлэх үүрэг хүлээнэ. Мэргэжлийн ёс зүйд үл нийцэх зан авир гаргах буюу ялгаварлах шудрага биш хандах, мэргэжилд үл итгэх үйл ажиллагаа явуулахад оролцохоос татгалзах эрхтэй. 5. Эм зүйч нар өөрийн үйл ажиллагаандаа ухаалаг, хүлээн авч болох, зарчимч байх, хэзээ ч өөрийн мэргэжлийн үйлчилгээг аливаа хэлбэрээр буруу ашиглах, санхүүгийн талаар бусдад хохирол учруулах, үйлчилснийхээ төлөө төлбөр шаардах буюу эмч нар, эрүүл мэндийн бусад ажилчидтай энэ асуудлаар аливаа хэлэлцээ хийхээс зайлсхийх агаад түүнийг огт дэмжих ёсгүй. 6. Эм зүйч нь өвчтөний эрх ашиг хөндөгдсөн, хуулийн шаардлагаар тухайн мэдээллийг илрүүлэх нь зайлшгүй шаардлагатай биш бол мэргэжлийн тайлан мэдээний мөн чанар, нууцлалыг задруулах нь ёс зүйд үл нийцнэ. 7. Эм зүйч нь ёс зүйн бус үйлдэл хийхийг шаардсан, үйлчилгээний чанарыг сулруулах хандлагатай, мэргэжлийн үзэл бодол, чадварт саад тотгор болох аливаа нөхцөл, байдалтай холбоотой асуудлаар ажиллахаас татгалзах эрхтэй. 8. Эм зүйч нь нийгэмд үйлчлэхдээ мэргэжлийн болон өөрийн хувийн нэр хүндээ өргөх чиглэлтэй сурталчилгаа хийхийг хориглоно. 9. Эм зүйч эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй байлгахад мэргэжил мэдлэгээ бүрэн зориулах ёстой. “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” нь 2006 оны 10 сарын 23-ны өдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо ”-ны анхдугаар их хурлаар хэлэлцэж батлагдсан. Энэхүү алтан дүрмийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө гэж заасан байдаг. 1. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эм зүйн тусламж үзүүлэх 99 Эм зүйн мэргэжилтэн нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж эрх зүйн хэм хэмжээг үндэслэн , мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх , 99 Эм зүйч нь мэргэжлийн эрх үүрэг, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж үйлчлүүлэгчдийн нас, хүйс, яс үндэс , шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэх , 99 Эм зүйч нь үйлчлүүлэгчдэдээ эмийн зөв сонголт зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх , найдвартай түнш нь байх 99 Эм зүйч нь мэдлэг боловсрол , дадлага туршлага , мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчийн төлөө бүрэн зориулж , эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж , гарч болох сөрөг үр дагвараас урьдчилан сэргийлэх 2. Мэргэжлийн ур чадвар , мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах 99 Эм зүйч нь өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд байнга анхаарч шинжлэх ухаан техник технологийн ололтыг үйл ажилдаа нэвтрүүлэн орчин үеийн эм зүйн хөнгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх болон бусдадаа нөлөөлөх, 99 Эм зүйч нь мэргэжилдээ дур сонирхолтой , итгэл үнэмшилтэй байж , мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт хүргэж, шинжлэх ухааны мэдлэг хүмүүнлэг ёсонд суурилсан мэргэжлээрээ бахархаж байх 3. Эм зүйн мэргэжилтэн нь эм зүйн тусламж үйлчилгээний чанарыг бүрэн хариуцах 99 Эм зүйч нь хариуцсан ажлын байр бүртээ эмийн үйлдвэрлэл , хангамж үйлчилгээний горим дүрэм журмыг чанд сахиж эм бэлдмэлийн чанарын баталгаажилт аюулгүй байдал үр дүнг бүрэн хариуцах , 4. Эм зүйн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эм зүйн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг баримтлал болгох 99 Эм зүйн мэргэжилтэн нь өндөр мэдлэг чадвартай , хүнлэг энэрэнгүй, харилцааны соёлтой , хамт олон үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй байж , ил тод байдал , шударга ёсыг эрхэмлэн ажиллах, 99 Эм зүйн мэрэгжилтэн нь үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хүндэтгэж үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан мэдээллийг нууцлан хадгалж , санал хүсэлтэд нь анхааралтай хандах , 99 Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхдийн болон бусдын эрхийг хүндэтгэн нөхөрсөг шударгаар хамтран ажиллаж, мэргэжлийн алдаа доголдол гаргахаас өөрийгөө болон мэргэжил нэгтнээ хамгаалах 99 Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргийг гүйцэтгэх явцад олж авсан мэдлэг ур чадвараа хүний эрүүл мэндийн болон хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг ашиглахгүй байх , 99 Эм зүйн мэргэжилтэн нь нээлттэй шударга бодит үнэний зарчимд тулгуурлан эм зүйн үйлчилгээ явуулж мэргэжлээ буруугаар ашиглах болон өөрийн мэргэжлийн эрхэнд халдах , бусдыг мэхлэх , залилах зэрэг эм зүйн ёс зүйд харшлах үйлдэл шаардсан ямарваа хуулийн этгээд хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзах , хараат бус байх , 1. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага 99 Ёс зүйн дүрмийг зөрчвөл тухайн эм зүйн байгууллагын дотоод журмын дагуу эмийн мэргэжилтэнд “Эм” холбооны дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ . 99 Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний эм барих эрх , эм хангамжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг зохих журмын дагуу холбогдох төрийн байгууллагад гаргана . “Мэргэжлийн ёс зүйн төлөвшил нь зөвхөн ярих хэлэх төдийд зохицуулагддаг асуудал биш бөгөөд цэцэрлэг, сургуулийн наснаас нь системтэй арга хэмжээ авснаар төлөвшиж эхэлдэг байна”.
Ном зүй

Ашигласан эх сурвалж 
1. Эм холбоо “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” 2011 он 
2. Эм зүйчийн ёс зүйн лекц 2014 он 
3. Moore G.Eurl?sa=i&rct=j&q=&esrc=s&source=images&cd=&cad=rja&uact=8&ved=0ahUKEwiEuu30sJ7TAhUBvZQKHbSSDfsQjRwIBw&url=http%3A%2F%2Fvipzar.mn%2Findex.php%3Fads%3D53246&psig=AFQjCNGrdeTX7qECWJAPUB3HgF3QALsSkw&ust=149206785063
Бичсэн: Миний мэргэжил хамгийн сайхан | цаг: 15:13 | Эм зүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax